Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын томилгооны асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "МАН-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Уг хурлаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнх нь хүрээнд Ерөнхий сайдтай чөлөөлөгдөж байгаа хууль зүйн сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга нарын оронд томилогдох нэр дэвшилтийн асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ" гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээллээр ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын нэрс яригдаж, тохироо хийгдэж байгаа гэх. МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна.