Иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй ногоон автобусыг нийлүүлсэн үйл ажиллагааг АТГ, ЦЕГ-аас хамтран шалгаж байгаа. Энэ хүрээнд АТГ-аас дөрвөн иргэнийг саатуулсан. Тэднийг нэг нь "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг. Хууль хяналтын байгууллагынхан түүний гэрт нэгжлэг хийж, улмаар 48 цагийн хугацаатай саатуулаад байсан юм.
Тэгвэл 48 цагийн саатуулах хугацаа дуусан прокуророос 30 хоногоор хорих санал хүргүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн шүүх саналыг хүлээн авч, А.Ганхуягийг 30 хоногоор цагдан хорьж шалгах шийдвэр гаргалаа.