Автобусны тендерт гарын үсэг зурсан С.Жавхланбаатар шалгагдах үеэрээ өөрийгөө хутгалсан хэрэг гарчээ. Ногоон автобусны хэргээр өдгөө зургаан хүн саатуулагдаад байгаа. Тэднийг үргэлжлүүлж хорих эсэхийг өнөөдөр шийдэх юм. Тэгвэл автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Одоогоор биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.