Нийслэлийн 311 дүгээр цэцэрлэгийн халаалт ирээгүйн улмаас цэцэрлэгийн нөхцөл байдал хүндхэн байна. Одоогоор хүүхдүүдийг наран талдаа цонхтой ангиудад байрлуулж, халаагуур ашиглаж эхэлжээ.
Хаанаас шалтгаалж байгааг цэцэрлэгийн удирдлагууд тодруулахаар явж байгаа ч хараахан шийдэгдээгүй байгаа аж.
Тус цэцэрлэгийн нэг анги 20-25 хүүхэд суралцдаг. Харин дулаалт ирээгүйн улмаас анги бүрээс 10 гаруй хүүхэд ирж байгаа аж.
Эх сурвалж: Eagle tv