ГАНЦ УЛСТӨРИЙНХӨН БИШ СПОРТЫНХОН Ч ҮЙМЖ, САНДРАЛДАЖ БАЙГАА

Н.ЦАЦРАЛ
2023/10/04

Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, гавьяат тамирчин Г.Дорж, Үндэсний бөхийн багш дасгалжуулагч Д.Батням нарын гэрээс допингтой ойролцоо, төрөл бүрийн бэлдмэлүүд гарсан талаар бид мэдээлсэн.

 Товчхондоо энэ асуудлаас урган гарч буй зүйл бол тэд бөхчүүдэд нууцаар допинг зардаг байсан уу гэдэг асуудал.  

Мөн  Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж эхэлсэн. Тодруулбал, түүнийг допингийн шинжилгээний хариуг хувийн цахим хаягаараа авдаг байсан. Тэр бүү хэл допингтой бөхчүүдээс авлигал авч шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг байсан байж болзошгүй гэх хоёр шалтгаанаар шалгаж байгаа гэдгийг эх сурвалжууд онцлоод буй.

  Ж.Хатанбаатар нь олон жил Допингийн үндэсний төвийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн хүрээнийхний дунд түүнийг бөхчүүдээс мөнгө авдаг байсан гэх яриа ч дэгдээд байсан юм. 

Энэ бүх асуудал Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас допинг илэрсэн асуудлаас үүдэн хүчээ авч байгаа ч өмнө нь байсаар байсан асуудал гэж олон нийт хардаж байна. 

М.Бадарчийн асуудал хурцаар тавигдаад эхэлмэгц хууль хяналтын байгууллага мөрөөр нь  орж ажилласны үндсэн дээр нууц зүйлүүд ил болж байгаа нь өнөөдөр. Гэвч хэзээнээс ингэж угжиртлаа явсныг илрүүлэх цаг тун ойрхон байна. 

Тэд хадгалж, зарж борлуулж байсан нь үнэн бол хэнд, хэзээ, ямар учраас зарж борлуулсан нь ч удахгүй илрээд гараад ирэх биз. Тэгэхээр эдгээр өдрүүдэд ганц улстөрийнхөн биш бөхчүүд, спортынхон ч битүүхэн шуугиантай өнгөрсөн гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05