Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 33 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус хэргийг тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад, 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг 5 настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.