Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр шөнө 17.00 цагт хаалттайгаар хуралдсан. Хуралдаанаар шинэ Хотын даргыг яаралтай нэр дэвшүүлэх шаардлагатай хэмээн үзэж өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний 11.00 цагаас нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулахаар болжээ.