Боловсролын Зээлийн Сангийн буюу 1997 оноос хойшхи зээл авч, гадаадад суралцан, түүнийгээ учир битүүлгээр тэглүүлчихсэн бүх хүний мэдээлэл ил болж нэг хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Тодруулбал, тэр зээл эрх мэдэлтнүүд, Монголын томоохон бизнесмэнүүд, улс төрчдийн гэр бүл, төрөл төрөгсдийн халаас руу орсон байдаг. Тэдний дунд бидний шударга улс төрч гэж эндүүрч бодож явсан олон хүний нэр гарч ирсэн. Т.Доржханд, Б.Энхбаяраас эхлээд цааш хөвөрнө. Шударгын дүрд тоглогчдын амбиц хэтэрч сайдын суудалд санаархаж байгааг энд онцолмоор байна.
Улс төрийн дуулиан шуугиантай эдгээр өдрүүдэд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад томилох тохироо хийгдсэн гэх яриа гарч байна. Хэрэв энэ үнэн бол МАН хулгайчаа хуулийн дээр залдагийн тод жишээ.
“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах үүрэг бүхий түр хороо гэгчийг удирдан, нээлттэй сонсголуудын үеэр мөрдөн байцаагч аятай аашилж, шударгын дүрд тоглож явсан Баттөмөрийн Энхбаярыг Боловсролын Зээлийн Санг тоногчдын нэг байсныг энд нэхэн сануулая.
Тэрбээр АНУ-ын Хойд Виржинийн Их Сургуульд 2007-2009 онд суралцана хэмээн 32 000 ам.доллар буюу 112 сая төгрөг авсан юм. Зээлийг авах үедээ Б.Энхбаяр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байх магадлалтай гэх. Учир нь тухайн үед тэрээр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.