300 ГАРУЙ ХҮНИЙ БӨӨРИЙГ ТОНОСОН “БӨГЖ” БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2023/10/03

Пакистаны зүүн хойд хэсэгт эрхтэн наймаалдаг “БӨГЖ” бүлэглэлийн найман гишүүн баривчлагдсан байна.

Тодруулбал, тус бүлэглэлийн удирдагч Фавад Муктарыг 300 гаруй хүний бөөрийг тонож, баян үйлчлүүлэгчдэд шилжүүлэн суулгасан хэмээн буруутгажээ. Тэрээр өмнө нь таван удаа баривчлагдаж байсан ч мөнгөн төлбөр төлж суллагдсаар байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар,  бөөрөө тонуулсны улмаас 3 хүн нас барсан байна. Фавад Муктар нь мэс заслын эмчийн туслахаар ажиллаж, сул дорой өвчтөнүүдийг хууран мэхэлж эмнэлгээс гарган хувийн байшинд бөөрийг шилжүүлэн суулгаж байсан байна. Нэг бөөрийг 99,000-120,000 мянган ам.доллароор зардаг байна.

2010 онд Пакистанд хүний эд эрхтний наймааг гэмт хэрэг гэж үзэн хуульчилсан юм. Тус хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арван жил шоронд хорих, өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна. Үүнээс гадна 2022 онд Пунжабын цагдаа нар ор сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг газар доорх лабораториос олсон байна. Хүүгийн бөөрийг мөн адил тоносон байсан нь өөр нэгэн бүлэглэл байх магадлалтай хэмээн цагдаа нар үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Орчуулагч Э.ЭНХЧИМЭГ


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05