Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалт бүхий "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг тус аймгийн цагдаагийн газраас илрүүлжээ.
Харин дээрх этгээд цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан бөгөөд үйлдлийг газар дээр нь баримтжуулсан байна. Одоогоор визний журам зөрчсөн 12 иргэний асуудлыг Гадаадын иргэн харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.