АЭХ: НҮҮРСНИЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН НӨХӨР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ГҮЙЦЭЭ!!!

Д.УЛСБАЯР
2023/09/25

АЭХ-ны Ерөнхийлөгч сонгох их сунгаа эхэллээ. Дотоод ардчилалтай, дээрээс нь хэн ч дэвшиж болно гэдгийг харуулсан чуулган гэж дотроосоо шум тараагаад байгаа. Гэвч УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа мэтийн дорвитой нэрлэчихээр эмэгтэй нэр дэвшигчид алга.

Нүүрс, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн толгойтой есөн эмэгтэй нэрээ дэвшүүлжээ. Тэдэн дунд жиргээний их хатан элийрэгч Ц.Уянга хүртэл байгаа гээд л бодчих.

Байсхийгээд намынхаа эсрэг хэвлэлийн хурал хийгээд явж байдаг Г.Хажидмаа, НИТХ-ын төлөөлөгч хэдий ч хийсэн ажил, хэлж буй үгээрээ ялгарч чаддаггүй сул хүн Д.Энхтуяа, өөхөн саван гэж гэнэт гараад ирсэн Б.Пунсалмаа зэрэг олон нийт дөнгөн данган таних хэдэн эмэгтэй. Бусад нь бүр сураг үгүй. Ийм л нэг АЭХ-ны чуулган өнөөдөр эхэллээ. 15 дэд тэргүүнтэй АН, албан тушаалд нэгнийгээ томилох гэсээр байтал ирэх сонгуультайгаа ийн золгож байна. Ямар ч олон даргатай юм, ямарч олон сул хүнтэй юм.

Ахлуулж байгаа хэд нь дандаа асуудалтай. С.Баярцогт, А.Адъяасүрэн нараас эхлээд л харчих.

Ямартаа  ч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид намын бодлого энэ тэр гэж хайрцаглагдахгүй, чөлөөт үзэл бодлоороо өрсөлдөх юм гэнэ лээ. Дээрээс нь АЭХ-ны ерөнхийлөгч болсон ч УИХ гэх мэт сонгуульд квотоор жагсаалтад бичигдэхгүй гэж ам гарсан. Товчхондоо, тэд жагсаалтад шургахыг үл хүсэгчид гэсэн үг. Гол нь үнэн үү, худал уу гэдэг хэдхэн сарын дараа харагдах биз.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АЭХ-ны даргаар Ц.Уянгыг сонгохыг уриалсан. Тэрбээр “Ц.Уянга нь дээр. Ардчилсан намд шинэ өнгө, шинэ эрч хүч, шинэ нэмэгдэл хэрэгтэй үе. Хүмүүс өөр юмыг, өөрчлөлтийг сонгодог. Дотогшоо биш гадагшаа харах цаг.  Ард түмнээсээ дэмжлэг авах нь АН-ын зорилго. Манай бүсгүйчүүд ухаантай даа. Уянгыг дэмжээд алхацгаавал бүр л гоё, шинэ, их өөр харагдана” хэмээв. Ц.Элбэгдоржийн шинэ нэмэгдэл гэж нэрийдсэн Ц.Уянгыг ийнхүү АН-аас бодлогоор дэмжих нь тодорхой байна.

Харин А.Адъяасүрэнг Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэмжиж байгаа нь ойлгомжтой. Тэр ч утгаараа шалгагдаж байгаа эсэхийг ч үл тоон нэр дэвшүүлсэн нь энэ

. Өнөөдрөөс А.Адъяасүрэн рүү чиглэсэн “Өнөөгийн нэг намын дарангуйлалын үед бол АЭХ-ны Ерөнхийлөгч болох хүн УИХ-ын гишүүн байх нь намынхаа бодлого ,шийдвэрийг төрийн өндөрлөгт хүргэж чадах нь илүү гэж бодож байна. АН түүхэндээ УИХ-ын дэд даргаар эмэгтэйчүүдийн даргаа сонгуульж чадсан юм чинь тэр үргэлжлэлээ таслахгүй байх нь зөв” гэх бор шувуу нисч байна. Аль тархиараа С.Одонтуяатай А.Адъяасүрэнг жишиж, зүйрлээд байгааг ойлгох ухаан алга. УИХ-д нөхцөл байдал нь хүндэрмэгц хүчээ зузаатгаж заавал АЭХ-гоо ав гэж тушаасан бололтой юм.

Харин эдэн дундаа бага зэрэг ялгарч байгаа нь Б.Жаргалан.  АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Гэхдээ “фортуна” Н.Батбаярын охин гэдгээрээ олон нийтээс дутуу үнэлгээ авч байгаа.  

Мөн нэр дэвшигч Н.Одонгуа “Нэр дэвших шийдвэр гаргах амаргүй байсан, халаасаараа дүүрэн судалгааны ажил, номтой над шиг хүнд нэр дэвшихийн тулд зарцуулах санхүүгийн боломж бага тул миний үйл хэргийг дэмждэг олон найз нөхөд, дэмжигчдээсээ хандив хүсч байна” гээд өөрийгөө эвтэйхэн танилцуулчихсан. Бас л айхтар. Түүнчлэн С.Эрдэнийн хүн гэх тодотголтой Д.Үүрийнтуяа гэх хуучин бууны хугархай бий.

Ийм нэр дэвшигчдээс бүрдсэн АЭХ-ны чуулган эхэллээ. Иргэд, олон нийтийн зүгээс “Нүүрсний асуудалд оролцсон нөхөр л ерөнхийлөгч болно. Гүйцээ” гэх. Урдаас бичигдсэн зүйл л яваад байдаг тогтолцоо, өнөөдөр хэрхэхийг харах л үлдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05