ПРОГНОЗ: МҮХАҮТ-ЫН ШИНЭХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БАЙХ ВЭ

Д.УЛСБАЯР
2023/09/20

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын өнөөдрийн хуралдаан, шинэ Ерөнхийлөгчөөр хэн томилогдох вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.  Хуралдаанд оролцохоор 21 аймгаас аж ахуйн нэгжийн төлөөллүүд иржээ. Мэдээж танхимын гишүүдийн байр суурь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт туршлагатай, төрд болон бизнесийн талбарт зөв бодлогыг барьж, үзэл бодлоороо манлайлах нэгнийг дэмжих дээр байгаа.

Тэр ч утгаараа шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ гэсэн прогноз хялбар гарахаар шинжтэй. Товчхондоо, уур амьсгал аль талдаа явааг, танхимын гишүүд байр суурийг ингэж харж байна.

Нэгдүгээрт,  тус танхимыг Женко Х.Баттулгын халааснаас салгах, хараат бус байлгахын тулд танхимын гишүүд нь  О.Амартүвшин, Т.Дүүрэн нарт ам муутай байна. Нөгөөтэйгүүр одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшинг өөрийн хувийн компанид захирлаар ажиллуулж байсан найзыгаа сойж байна гэж хардах хүн олон байгаа юм.

Хоёрдугаарт, тус танхимын Хяналтын зөвлөлийн мэдээллээс улбаалж, О.Амартүвшинг дараагийн залгамж халаагаа урьдчилан тохирч бэлдсэн гэх хардлага танхимын гишүүдийг талцуулаад байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид дунд О.Амартүвшин, Женко Х.Баттулга нарын тавиул  байх вий гэх эргэлзээ.

Энэ нь ч аргагүй. Нэр дэвшигч Д.Энхтүвшин, Т.Дүүрэн нар О.Амартүвшинтэй MCS “Спирт бал бурам” компанид хамт ажиллаж байсан гэлцдэг. Хамгийн сонирхолтой нь Д.Энхтүвшин шарк нэрээр мандан бадарсныхаа дараа MCS-ээ жийсэн. Тийм хэрнээ бизнесмен гэдэг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь танхимын гишүүдийн дургүйцлийг төрүүлж байгаа нь лавтай.

Хөшигний ард бас нэгэн яриа тарсан байна. Энэ бол өнөөдрийн их хурлын оролцогсод санхүүгийн тайлан шаардаж, мах, самрын бизнес эрхлэгчид хууль бус үйлдлийг нь илчилсэн тохиолдолд бүх бурууг Т.Дүүрэн хүлээж, нэрээ татахаар үгсэн тохиролцсон гэх мэдээлэл.

Ямартаа ч өөрийгөө бизнесмен болгосон хүн, өрөөлийн найз нөхөд, халаасны хүн гэхчлэн их сонирхолтой нэр дэвшигчидтэй хуралдаан тул “гал гарсан” зүйлүүд болох нь дамжиггүй.

Мөрийн хөтөлбөр гэхээсээ илүүтэй мэргэжлийн талаас нь харахад, "Коёотэ" ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми нар харин чимээгүй хэрнээ хүчтэй өрсөлдөгчид байж болох юм. Туршлага бас нэмэх нь судалгаа.

Гэхдээ олон нийтэд тийм ч танигдаагүй. Танхимынхан нь л ам сайтай байж мэдэх юм.

Тун удахгүй хуралдаан эхэлнэ. Бид үргэлжлүүлэн мэдээлнэ. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05