Солонгосын Ардчилсан намын дарга Ли Жэ Мён УИХ-аас хөөгдөж байгаа гэх шалтгаанаар өлсгөлөн зарлаж эхлэсэн. Тэгвэл түүний өлсгөлөн зарласан газрын үүдэнд томоохон үймээн дэгдсэн байна.
Тодруулбал, намын дарга Ли Жэ Мёнг дэмждэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал өчигдөр болсон. Уг жагсаалыг таслан зогсоохоор ажиллаж байсан цагдаагийн албан хаагчид руу 50 настай эмэгтэй зэвсэг барин дайрчээ. Харуулын хоёр цагдааг гэмтээсэн 56 настай Кимийг албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хэргээр ЁнДёнпо хотын цагдаагийн газар баривчилжээ. Тухайн газар ажиллаж байсан цагдаа нар гар болон гарын шуундаа гэмтэл авсан байна.