ИРГЭД УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ МЭДЭХГҮЙГЭЭР ЗАГАС, АН АМЬТАН АГНАЖ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙНА

Д.УЛСБАЯР
Өчигдөр

Манай улсад Улсын тусгай хамгаалалттай 99 , орон нутгийн тусгай хамгаалалттай 1200 орчим газар байдаг. Үүний нэг нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар билээ.  Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт  сумын нутгийг хамран оршдог. Нийт 364.358 га нутгийг хамрах томоохон түүхийн өв болсон энэ бүс нутгийг 2006 онд “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Хоёр аймаг дамнан орших энэ уудам хөндийн нутгийг улсын тусгай хамгаалалттай газар болохыг аялагчид тэр бүр мэддэггүйгээс гадна  тусгай тэмдэг, тэмдэглэгээг анхаарахгүйгээр энэ бүс нутагт ан амьтан, загас агнаж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол  цөөнгүй гардаг байна.

Энэ он гарсаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүрээлэн байгаа орчны 16 хэрэг бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үйлдэгдсэн 5 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан бол цаашлаад  ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” бол 540 мянгаас 7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оногдуулна гэж заасан.

Үүнээс гадна тухайн иргэний ан агнах үедээ хэрэглэсэн уурга, дэгээ, завь зэрэг зэвсэг, техник хэрэгсэл, агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйлсийг хураан авч, хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Тиймээс иргэд Та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн газар орноо судалж,  газрын байршил, тэмдэглэл, санамж зэрэгтэй сайтар танилцан, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05