Б.Жавхлан: Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ

Н.ЦАЦРАЛ
2023/09/13

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг  Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.  

Тэрбээр, "Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт болох 1 тэрбум ам.долларын зээл олгохоор Энэтхэг улсын засгийн газар амласан. 2019 оны 12-р сарын 20-ны өдөр 1.2 тэрбум долларын зээлийг ТЭЗҮ-ийнх дагуу УИХ-аар соёрхон баталсан.  Гэвч зээл батлагдмагц ковидын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар өнөөх 1.2  тэрбум ам.доллараас дөнгөж 112 сая долларыг л авч хэрэглэсэн. Гэтэл гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд 64.5 сая ам.долларын зээл төлөх цаг хугацаа болсон байсан.  

EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын ажил EPC-1-ээс шалтгаалан бусад санхүүжилт нь хийгдэх боломжгүй байдалд хүрсэн. 

Ингээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан яамдын төлөөлөл орсон баг ажиллацгаасан. Манай яам Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээ хийсэн. Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ бидэнтэй маш сайн хамтарч ажилласны үр дүнд гэрээний өөрчлөлтийг амжилттай хийсэн. Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн банкны удирдлагууд ирж, бид гэрээнд өөрчлөлт оруулж, үзэглэсэн. 

EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын гэрээг тус тусад нь салгаж хийсэн. Багцууд аль нэгнээс хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа хийж, санхүүжилтээ аваад явах боломжтой болсон. Ингэснээр тус төслийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх боломж бүрдлээ. 

Үнийн өсөлтөөс шалтгаалан EPC-4 багц нэмэлт санхүүжилт шаардагдах нь тодорхой болж байна. Тиймээс УУХҮЯ-ны Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр асуудлыг оруулж баталгажуулсны дараа УИХ-аар соёрхон батлуулсны дараа санхүүжилтийн зөрүүг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ. Ингэснээр 2026 оноос үйлдвэрийн эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05