"УБЦТС" ТӨХК-ийн хэлтсийн хэсгийн ахлагч, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.Алтанцэцэг "Одоогийн байдлаар S'Outlet, Шунхлай ШТС бүрэн хүчдэлгүй байгаа. Эм Энд ЖИ констракшны Акуа гарден хотхоны 4 блок барилгын хоёр блок үерийн далангийн зурвас газарт өртөөгүй тул цахилгаан эрчим хүчний холболтыг буцаан залга гэсэн чиглэл бүхий бичиг ирсэн.
Тус бичгийн дагуу урд талын 2 барилгын цахилгаан эрчим хүчийг хязгаарлаад, хойд талын хоёр барилгын цахилгаан эрчим хүчийг буцааж залгасан.
Ингэж залгасныхаа дараа бид буцааж залгаж болохгүй талаар Эрчим хүчний хяналтын улсын Байцаагчийн албан шаардлага өгсөн. Эрчим хүчний хуулийн 29.2 дээр зааснаар эрчим хүчээр хангах нь орон нутгийн удирдлага болон Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг хязгаарлаж болохгүй гэсэн заалт байгаа. Тэгэхээр бид нар орон нутгийн төв удирдлага буюу Нийслэлийн засаг даргын тамгын газраас бичиг ирсэн учраас таслах эрхтэй" хэмээн мэдээллээ.