Морьт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ Монгол Улсад анх удаа амжилттай боллоо.
Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн монгол соёлын биет бус өвийн төрөл морьт харвааны ДАШТ-д 20 гаруй орны 90 мэргэн харваач, тамирчид өрсөлдсөн юм.
“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 7-10-ны өдөр үргэлжилсэн тэмцээнд Франц улсын баг тамирчид түрүүлсэн бол Монгол улсын баг хоёрт, Казахстан улсын баг гуравдугаар байрт шалгарчээ.