“Номин бизнес клуб” ХХК-д дараах зөрчил илэрчээ

Н.ЦАЦРАЛ
2023/09/12

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулсан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, үнийн нөхцөл байдалд агентлагийн даргын удирдамжтай хяналт, шалгалт хийж, хяналт шалгалтын явцын талаар болон хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн талаарх мэдээллийг нэгтгэн цуврал байдлаар мэдээлж байсан билээ.

Мөн хяналт шалгалтаар нийслэлийн Баянүрх дүүрэгт байрлах Номин агуулах худалдаа, Чулуун-овоо салбарт худалдаалагдаж буй тус компанийн захиалгаар үйлдвэрлэгдсэн “Enjoy” нэрийн сурагчийн дэвтэрт үйлдвэрлэсэн улс болон компанийн талаарх мэдээллийг байршуулаагүй буюу гарал үүсэл тодорхойгүй, түүнчлэн “back to school” арга хэмжээний хүрээнд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнд 50 % хүртэл урамшуулал олгож буй талаарх сурталчилгааны “хүртэл” гэсэн үсгийн фонтыг үйлчлүүлэгчдэд харагдахуйцаар байршуулаагүй нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхүйц, бодит байдлаас зөрүүтэй байсан зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байсан юм.

Тэгвэл “Номин бизнес клуб” ХХК-ийн зүгээс 2023 оны есдүгээр сарын 05-ны 3-77/95 дугаартай албан бичгээр улсын байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгасан талаарх хариуг ирүүлжээ. Ингэхдээ сурталчилгааны том үсгийн фонтыг ашиглаж хэрэглэгчдэд харагдахуйцаар байршуулсан, мөн гарал үүслийн мэдээллийг сурагчийн “Enjoy” нэрийн дэвтэрт байршуулахаар үйлдвэрлэгчид мэдэгдэл хүргүүлж, шинээр татан авалт хийхээр болсон талаар мэдэгдсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05