М.Баяраа: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарина

Н.ЦАЦРАЛ
2023/09/12

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга , өвөлжилтийн бэлтгэл ажил болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг өгнө. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний засвар 92, хэсэгчилсэн дулаан хангамжийн засварын ажил 96 хувьтай байгаа. Аравдугаар сарын 1-н гэхэд засварын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цэвэрлэгээ, үйлчилгээ болон газар шорооны чиглэлээр эхний ээлжид 80 гаруй машин тоног төхөөрөмж авахаар байгаа. Мөн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагаас судалгаа авсан.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд мод үржүүлгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 15 аж ахуйн нэгжид хариуцуулан гэрээлж ажиллаж байгаа. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд өөрсдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй. Энэ онд хүлэмж барих ажлыг эхлүүлээд байна. Намрын мод тарилт есдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд гэр хороололд мод тарихад анхаарч ажиллаж байгаа" гэлээ.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл хийгээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үер усны эрсдэл ирэх жилүүдэд бий болох магадлалтай тул бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэйг онцолж байв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05