Т.АЮУРСАЙХАН: ЯГ БОДИТ НҮҮРСНИЙ ХЭРЭГ ЗАМХРАХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

Н.ЦАЦРАЛ
2023/09/12

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл түр хойшиллоо. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан "Нүүрсний гэх хэргийг шалгаад олон сар боллоо. Сунжирч, олон нийтийг төөрөгдүүлж байна. Гэтэл үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Удахгүй УИХ дээр нүүрсний гэх хэргийн сонсгол болох юм шиг байна. Үүгээр ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг аль болох хурдан хугацаанд явуулж, холбогдох арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Би асуудлыг нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна. Надтай холбоотой нүүрсний хэрэг огт байхгүй. Энэ бол гүтгэлэг, эрүү шүүлт гэж үзэж байна. Энд 11 хүн шалгагдаж байх шиг байна. Тус бүртээ ямар нэг үндэслэлээр шалгагдаж байгаад шүүхэд ирж байх шиг байгаа юм. Над дээр тухайлбал зохион байгуулалтай гэмт бүлэглэл байгуулж, бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлөшгүй хэрэг үүсгэсэн. Үндсэндээ шинэчлэлийн хорооны тухай олон түмэн мэдэж байгаа. 2016, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намыг шинэчлэх өөрчлөх, намд бугшсан асуудал болгоны эсрэг тэмцэж, жагсаж, хариуцлага хүлээж явж байсан.  Үндсэн хуулиар бол хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Эвлэлдэн нэгдсэн хэнийг ч мөрдөж, мөшгөхгүй гэж Үндсэн хуулиараа тусгасан байдаг. Үүнийг би эрүү шүүлт гэж үзэж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг асуудал дээр анхнаасаа хэлж байсан. Үүнийгээ би өөрөө шалгуулаад л явж байгаа. Бусад гишүүдийн олон тэрбумын хаус, орд зарсан байдал зэргийг ч ялгаагүй шалгах ёстой.

Зөвхөн нүүрсний хэрэг байна уу, үгүй юу гэдэг дээр над дээр шалгалт явуулсан. Ямарч тийм зүйл байгаагүй” гэв. Үргэлжлүүлэн сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

-Тантай хамааралтай, туслах байсан гэхчлэн хэд хэдэн хүн эл хэрэгт шалгагдаж байгаа харагдаж байна?

Миний ажлын албанд ажиллаж байсан зарим хүмүүс тухайн компанид ажилд орсон асуудал байгаа. Гэхдээ тэр хүмүүсийг хэн, хэрхэн яаж томилсныг шүүхийн явцад та бүхэн харах байх. Тэр хүмүүс өөрсдийн хүсэл зорилгын дагуу л явж байсан зүйл байдаг. Хаана, хэн ажиллах нь тухайн хүний өөрийнх нь эрх шүү дээ. Хүн ажил мэргэжлээ өөрөө сонгох эрхтэй. Бусдын хэргийг бусдад нялзайж, халдайж болохгүй.

-Таныг Ерөнхийлөгчөөс тусламж гуйсан гэдэг мэдээлэл байна?

Би ерөнхийлөгчтэй уулзаагүй нэлээн удаж байна. Хамгийн сүүлд сайд байхдаа Ерөнхийлөгчийн санаачилсан арга хэмжээнд оролцсон болохоос биечлэн бол уулзаагүй. Намынхантай тодорхой хэмжээнд, ер нь хүмүүстэй уулзах боломж хязгаарлагдмал шүү дээ.

-2000 гаруй хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнд холбогдуулсан нүүрсний гэх тодотголтой хэрэг байгаа шүү дээ. Яг нүүрсний гэх хэргийнхээ гүнрүү орж чадаж байгаа юу. Эсхүл тодорхой хэдэн хүнээр туг тахиад өнгөрөх гэж байгаа юм болов уу. Улстөрчид энэ хэргийг хаалттай байлгаж, ингэсгээд өнгөрөөх байр суурьтай байна гэх мэдээллүүд ч явж байна?

-Шүүх хурлын нээлттэй явуулахыг хүсээд байгаа маань олон нийт үнэн зөвийг мэдээсэй гэж хүсч байгаатай холбоотой. Яг энд ирчихээд байгаа хэргүүдэд надтай холбоотой нүүрсний холбогдолтой хэрэг байхгүй. Яахав намайг бусад хүмүүсийн хавтаст материалтай танилц гэсэн. Би танилцаагүй. Би бол нүүрсний гэх хэрэгт оролцсон, хатгасан, хамжсан, нөлөөлсөн гэдэг зүйл огт байхгүй. Өнгөрсөн 10 сарын хугацаанд хэвлэл мэдээллээр зохион байгуулалттайгаар харлуулах гэсэн, захиалгатай зүйлс их явлаа. Яг нэг асуудалруу нэг хүнрүү захиалгатай гүтгэлгийг чиглүүлээд яваад байгаа нь яг бодит нүүрсний гэх хэргийг замхруулах гэж оролдоод байгаа юм биш гэж хардаж байна. Шүүх нүүрсний хэргийг шийдчихлээ гэдэг байдлаар зарим этгээдүүд хариуцлагаас мултрах гээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Яагаад гэвэл нүүрсний хэрэг үүсч байхад маш өргөн далайцтай төмөр зам, офтейк гэрээ, нүүрс тээвэр зэрэг олон асуудал хөндөгдөж байсан.  Гэвч энэ бүх асуудлууд хаана байгааг мэдэхгүй. Энд шалгагдаж байгаа хэргүүд дунд лав байхгүй. Ямар этгээдүүд цаана нь байгааг мэдмээр байна. Эзэнгүй хэрэг гэж байхгүй. Цаад хүмүүсийг хуулийн байгууллага илрүүлэх ёстой. Нүүрсний сонсголд би оролцоно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05