​Б.ГАНХУЯГИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЧИХВАЛ “НУУЦ” МАТЕРИАЛУУД ЗАДРАХ УУ?

Н.ЦАЦРАЛ
2023/09/11

Олон түмний дунд “нүүрс”-ний гэх тодотголыг бий болгож,нүүрсчид нэр цол нэгэндээ өгөх ажлыг МАН хийж гүйцэтгэсэн.  Үүнээс цэвэрхэн мултраад, чимээгүй сууж буй олон хүн бий.

Харин Т.Аюурсайхан, Б.Ганхуяг мэтээр туг тахиад өнгөрөх зорилготой эл асуудал Хөгжлийн банкны баахан хэрэгсэхгүй болсон асуудал шиг замхрах нь юу л бол. Учир нь олон нийт анхааралтай ажиглаж байгаа.

МАН-д нэг тактик байна. Бүгдийг нь биш ганц нэгийг нь залхтал нь хорьж чангалаад, хэргийг удаашруулж хэлэлцэж олон түмнийг ч залхаадаг. Үүнийх нь үр дүнд жинхэнэ хэрэгтэн гэдсээ илж хэвтэх, цаашлаад хэргээс цэвэрхэн мултрах явдал.

Тэгээд болоогүй олон жилийн өмнөөс яригдаж бугшсан асуудлыг гэнэт л сонгуулийн өмнөхөн гаргаж ирж, чухам илрүүлж, их хэмжээгээр ашиг орлого улсын төсөвт төвлөрүүлж байгаа дүр зураг.

Т.Аюурсайхан, Б.Ганхуягаар туг тахиж байгаа ч цаана нь “Голомт”-ын Д.Баясгалан, Хаан банкны лобби, түүнийг төлөөлсөн Ч.Хүрэлбаатар, бүрэн эрхээрээ далайлгасан нэр бүхий гишүүдийн асуудлууд ч байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Товчхондоо, нүүрс тээврээр сонгуулийн мөнгөө босгодог УИХ-ын гишүүд, ТӨХК-иасаа асар их мөнгө халаасалдаг сайд нар гээд олон хүний эрх ашиг зөвхөн энэ хэргээр хөндөгдөнө. Гэвч тэд үлдэж, бүлэг этгээдийг хүслийг биелүүлж бусад нь чирэгдэх вий дээ гэсэн хардлага байна.

Нөгөө талаар анх хэргийг зарлаж, шалгах ажиллагаа эхэлмэгц “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг өнөөдрийг болтол хорьж байгаа нь гайхал төрүүлж байна. Түүнд эрх баригчдын, элдэв мафанд өртөгсдийн нууц их бий юу. Магадгүй тэрнээс нь айсан нөхөд хэсэг амыг нь үдэж, залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж байхыг ч үгүйсгэхгүй. Нүүрсний хэргээр эрх баригч, идэж уусан нөхдөөс ганц Б.Ганхуяг хоригдож байгаа нь дээрх хардлагыг төрүүлж байна.

Бас нэг эх сурвалж,  Засгийн газраас "нүүрсний хулгай"-н хэрэгт татагдах нэрс урьдаас бичигдсэн. Хууль хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгт гол холбогдсон Х.Баттулгад хуулийн хариуцлага тооцож чадахгүй дүлэгнэж байна гэх.

Ямартай ч Б.Ганхуягийн баривчилгаа, өдийг хүртэл батлан даалтад гаргахгүй байгаагийн цаад учир “нууц материал”-ууд дэлгэгдэх, дэмий юм ярихвий гэсэн айдас байж магадгүй гэсэн таамаг байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 1 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05