БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газраас наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль-2023” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээний үеэр дуучин, продюсер Б.Чинбат болон түүний эхнэр Ц.Сарнайг БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын “Амбассадор”-оор өргөмжилсөн байна.
Б.Чинбат "Миний бие БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ авч, өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд Монголдоо эмчилгээ хийлгэх боломжгүй, хүнд өвчлөлтэй хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх гүүр болох үүргийг нэр төртэйгээр хүлээн авч хийх болсондоо баяртай байна" гэжээ.