Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

Н.ЦАЦРАЛ
2023/09/08

Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа 2023 оны есдүгээр сарын 07-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Соёлын биет бус өвийн нэг төрөл нь морьт харваа. Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн байд сум тавьдаг.

Морьт харвааны үүсэл хөгжлийн тухай товч мэдээлэл хүргэхэд, монгол морины түүхтэй салшгүй холбоотой ажээ. Тухайлбал, адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 жилийн сүүл үед холбогдож байгааг судлаачид тогтоожээ.

Нүүдэлчид морь, унаатай болсон нь тэдгээр овог, аймгууд алс холын бусад өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний утга соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд чухал ач холбогдолтой байжээ. Энэ үеэс морин дээрээс харвах, бургас цавчих, хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм.

Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгийн Шаньюй нар ихэд анхаарч байсан байна. X-XI зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан тухай түүхэн мэдээ байдаг аж. Бөмбөг намнах тоглоом 40 нумын газар тус бүр 20 нумын зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож, гурван бөөрөнхий сур(бөмбөг) өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ.

Түүнчлэн 800 гаруй жилийн тэртээд монгол цэргүүд морин дээл дээр уухайлан давхихын зэрэгцээ зэвт сум тавьж, эрхий мэргэнээ сорьдог байсан гэнэ.

Тиймээс “Морьт харваа” нь Монголын өнө эртний уламжлалт соёлын өв төдийгүй Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 3 минутын өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05