Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 49 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 43 дугаар сургуулиас 8 настай, эрэгтэй “О” гэх хүүхэд хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Баянгол дүүргийн цагдаагийн газраас одоогоор 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.