УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Улсын Дээд шүүхэд дахин ханджээ. Тэрбээр өмнө нь өөрийн үүсгэн байгуулсан Ардын чуулган намын бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан ч буцаасан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр дахин Улсын Дээд шүүхэд хандсан байна.
Энэ талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны цахим сайтад "Иргэн Ш.Сайхансамбуугаас Улсын дээд шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна" гэжээ.