Г.Ган-Очир: Өөрийнхөө хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэсэн бичиг хийж өгөхийг надаас шаардсан

Н.ЦАЦРАЛ
2023/09/06

 Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир цахимаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өмнө би 6 сард хэвлэлийн хурал хийж, хууль бус зүйлүүдийг хэлсэн. Тэгвэл яг одоо би Франц улсад хоригдож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар намайг гүтгэсэн. Хууль бусаар яллаж, шоронд хорьж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас надтай ирж уулзсан. Францын улсын шүүх болон прокурорт хандаж, тэд асуулга тавьсан. Шүүхийн тогтоолыг нь гардуулж өгөхийг шаардсан. Учир нь ямар үндэслэлээр хорьж буй гэх шүүхийн шийдвэр байхгүй. Тэдний зүгээс намайг удахгүй Монголд удахгүй хүлээлгэж өгнө ч гэсэн хариу хэлж байгаа. 

Хүний эрхийг маш ихээр зөрчиж байна. Таван сарын турш гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй. Ахыг маань нас барснаас хойш сарын дараа хүмүүстэй холбоо барих боломж олгож, утас өгсөн. Өөрийнхөө хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэсэн бичиг хийж өгөхийг надаас шаардсан. Тухайн албан тушаалтныг сая наймдугаар сарын 23-нд чөлөөлсөн. 

Францын Элчин сайдаас манай эгч миний шүүхийн шийдвэрийг гаргаж өгөхийг есөн сарын турш хүсэж байна. 2023 оны зургаадугаар сарын 25-нд намайг суллана гэсэн ч улс төрийн байдлаар би хоригдсоор байгаа. Монгол руу намайг шилжүүл гэсэн бичиг нь Францад ирсэн юм байна. Унтуулах тариа хийгээд онгоцоор аваад явдаг гэсэн. Надад нотлох баримтууд байгаа. Гэхдээ нүүрсний гэрээний нотлох баримтуудыг манай эхнэр хүлээлгэж өгөхгүй байна. Шоронд орсноос хойших хоёр сарын дараа миний фэйсбүүк, и-мэйл хаяг зэргийн нууц үгийг сольсон.

Д.Сумъяабазар БНХАУ-тай нүүрсний гэрээ хийхдээ авлигын мөнгөндөө зэвсэг авсан байж болзошгүй баримт надад байдаг. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас "Г.Ган-Очир нь өөрийн улсынхаа Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа авлигын хэргийг илчилж, шүгэл үлээж байсан нь үнэн" гэсэн бичиг ирсэн. Надад худлаа ярих шаардлага байхгүй. 

Дөрвөн сарын турш намайг шоронд тарчлаасан. Хар тамхитай тариа хүний сэтгэцэд нөлөөлдөг. Сэтгэцийн эхний үзлэгээр хар тамхинаас болж хямарсан байна гэсэн. Харин дараагийн үзлэгээр эрүүл гэж хариу гарсан. Манай эхнэр болон миний хоёр хүүхдийг Франц улс хамгаалалтад авахгүй, яаралтай тухайн улсаас гар гэдэг бичгийг өгсөн юм шиг байна.

Энэ оны есдүгээр сарын 5 юм уу 12 дугаар сарын 7-нд намайг Монголд шилжүүлж өгнө гэсэн зүйл яригдаж байгаа. Дараагийн хэвлэлийн хурлаар би өөрийгөө хамгаалахын тулд хэн гэдгээ зарлана. Эрүүгийн цагдаагийн алба, тагнуулын байгууллага харамсахгүй байх гэж найдаж байна" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 5 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 3 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05