Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм.
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ийнхүү албан ёсоор чөлөөлжээ.
Мөн түүний оронд өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаар томилжээ.