СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш 2 настай хүүхдийг зодож буй нь камерын бичлэгээр нотлогджээ

Н.ЦАЦРАЛ
2023/09/05

Нэгэн иргэн цахим хуудастаа "Дүүгийн маань хоёрхон настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу. Далнаас барина гэж юу байдаг юм. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан чихшиг.

СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш гуай давраад байгаарай. Зохих газарт нь гомдол гаргана гэж мэдээрэй. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Яадаг яргачин бэ.

Энгэр дээрээ Алдарт эхийн 1,2-р одон гялалзуулчихаад нялх амьтныг ийм болгох сэтгэл бас байна аа арай ч дээ" хэмээсэн байдаг.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. СХДЦГ-ын I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэсэн юм.

Тэгвэл СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш 2 настай хүүхдийг хэд хэдэн удаа цохиж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тиймээс энэ хэргийг СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Туслах багш 2 настай хүүхдийг зодсон энэ үйлдэлд охины ар гэр гомдолтой байгаа бөгөөд харин цэцэрлэгийн зүгээс тухайн багшийг ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 1 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05