Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн бохирын асуудал шийдэгдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх гэж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл “БЕГ-ын зүгээс сургуулийн барилгыг ашиглалтад хүлээгээд авчихвал бохирын асуудлыг бид 7-14 хоногт шийдье” гэдэг байр суурийг илэрхийлэв. Мөн тус газрын зүгээс сургуулийн захиргаанд хүүхдүүдийн хичээлийг эхлүүлж байгаач гэдэг хүсэлтийг тавиад байгаа аж. 161 дүгээр сургуулийн барилга бол бүрэн дууссан. Одоо зөвхөн бохирын асуудал л байгаа гэв.