УИХ-аас байгуулагдсан Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, даргаараа Х.Нямбаатарыг томилсон билээ.
Тэгвэл тус Түр хороо энэ долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”-н үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярьжээ. Тэрбээр “Бид Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглараад байгаа баримтыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр Түр хорооны гишүүдэд танилцуулж, хуулбарлаж авах боломжтойгоо олон нийтэд сонсгоно. Сонголд нүүрсний хэрэгт холбогдон хоригдож байгаа хүмүүсийг ч оролцуулж яриулмаар байна. Тэд яагаад энэ хэрэгт холбогдсон гэдгээ нээлттэй ил тод яриг" гэсэн байна.