Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийн асуудал болон хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт "Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Газрын тухай хуульд,
Сүүлийн үед усан сан бүхий газартай холбоотой асуудал нийтийн дунд ихээр яригдаж байна. Өмнө олгогдсон газар ашиглах эрхийн давхцалтай газруудыг шууд эрхийг цуцлах, хүчингүй болгох асуудлыг дэвшүүлсэн. Үүнд Засгийн газар болон БОАЖ-ын сайдын бодлого шууд чиглэл өгч ажиллаж байна.
ААН-үүд усан сан бүхий газар эзэмших эрхийн давхцалыг цуцлах асуудалд нээлттэй ажиллаж байгаа. Ямарваа нэгэн гомдол, санал маш бага гарч байна. Тиймээс иргэд энэ ажлын цаад утга учрыг ойлгож байна гэж үзлээ. Мөн 2023 он гарсаар та бүхний сайн мэдэх Богдхан уулын дархан цаазат газар болоод Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газарт нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрын эрхийг цуцалсан.
Түүнчлэн иргэд, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг нээлттэй хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авахаар зорилт тавин ажиллаж буй юм. Энэ ажлын хүрээнд хамгаалахаас илүүтэйгээр хуулийг хэрэгжүүлэх ажлыг нэн тэргүүнд хийнэ" гэв.