Өвөрхангай аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөл, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесменүүд хамтран Улсын шинэхэн гарьд Ц.Бямба-Отгонд Ланд-300 автомашин, мөн Өвөрхангай аймгийн ЗДТГ хувийн хэвшилтэй хамтран хоёр өрөө байр, “Нутгийн буян групп” 114мкв 4 өрөө байраар тус тус ГАРЬД цолыг нь мялаасан байна.
Мөн гарьдийн төрж өссөн "Төгрөг" сумын ард иргэд, нутгийн удирдлага, УБ хот дахь нутгийн зөвлөлөөс бүрэн хэрэглэлтэй хос морь бэлэглэжээ.