Жүжигчин Дуэйн Джонсон, сэтгүүлч Опра Уинфри нар иргэдэд мөнгөн тусламж үзүүлнэ

Н.ЦАЦРАЛ
17 цагийн өмнө

Жүжигчин "The Rock" буюу Дуэйн Джонсон, сэтгүүлч Опра Уинфри нар Мауигийн гал түймэрт өртсөн Хавайн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэх сан байгуулжээ.

Мауигийн Ардын сан энэ сард түймэрт өртсөн олон мянган хохирогчдод сар бүр 1200 ам.долларын тусламж үзүүлэхийг зорьж байгаа юм.  Хоёр алдартан хандив цуглуулах ажлыг эхлүүлэхийн тулд хувийн зүгээс 10 сая ам.доллар хандивласан бөгөөд цаашид олон нийтээс хандив хүсээд байна.

 Одоогоор түймэрт нас барсан хүмүүсийн тоо 115 байгаа ч олон хүн сураггүй байгаа юм. Тэдний цуглуулсан хандив нь гал түймрийн улмаас гэр орон нь сүйрсэн иргэдэд тусламж болон очих бөгөөд өөрийн байшиндаа амьдарч байсан иргэдээс гадна, өөр хүний байшин түрээслэн амьдарч байсан иргэдэд мөн адил тусламж үзүүлэх аж. Харин байшингаа бусдад түрээслэн өөрөө амьдарч байгаагүй иргэдэд хамаарахгүй гэв.

 Опра Уинфри хэлэхдээ: "Хамгийн хэцүү цаг үед ч Мауигийн хүмүүс нэгддэг, бид босдог. Энэ л биднийг илүү хүчирхэг болгодог. Мауигийн удирдагчид хамгийн их хохирол амссан иргэдийн гарт мөнгөн тусламжийг шууд хүргэхэд бидэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мауигийн удирдагчидтай хамтран Мауигийн Ардын Санг эхлүүлж байгаадаа бид үнэхээр их талархаж байна" гэжээ.

 Опра Уинфри нь Мауигийн түр оршин суугч бөгөөд Дуэйн Джонсонгийн хувьд хүүхэд насаа Хавайд өнгөрүүлсэн төдийгүй Самоа гаралтай жүжигчин юм.

Орчуулагч Э.Энхчимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05