Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхон 513-р байрны 5 давхарт гал гарч байна гэсэн дуудлага НОБГ-т ирсэн байна. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход иргэн С-ын эзэмшлийн 37мКв байранд ахуйн газ дэлбэрсэн байсныг холбогдох байгууллагаас шалгаж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт байрлах нэгэн айлын хийн баллон дэлбэрсний улмаас гэртээ байсан хоёр хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Түлэгдсэн хоёр хүүхэд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.