Х.Тамир: 100 гаруй сурагч, 50 орчим багштай, хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй боловсролын байгууллагыг олж тогтоосон

Н.ЦАЦРАЛ
2023/08/31

2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар  холбогдох албаныхан мэдээлэл өгөв. 

Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир "27 дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг зогсоосон. Өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 22 сургуульд албан шаардлага хүргүүлсэн. Энэ ажлынхаа мөрөөр есдүгээр сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна. 

65 их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг тогтоох ажил явагдаж байна. Есдүгээр сард багтаан үр дүнг нь олон нийтэд нээлттэй зарлана. Ямар сургууль хамгийн өндөр эрэмбэтэй ямар нь хамгийн муу байна вэ гэдэг нь ил болно. 

100-аас доош оноо авсан сургуулиудад чанарын хяналт хийнэ. 

20 мэргэжил сургалтын байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсэн. Аймгийн төвд байгаа зарим Мэргэжлийн боловсролын төвийг нийлүүлж зохион байгуулалтын өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Тухайлбал, Дорнод, Дархан, Эрдэнэтэд байгаа мэргэжлийн боловсролын байгууллагыг тус бүр нэгтгэсэн. 

Зарим сум, аймгийн мэргэжлийн боловсролын байгууллага 100 гаруй сурагч, 50 орчим багштай, хоёр тэрбум төгрөгийн төсвөөр үйл ажиллагаа явуулж байсан. Шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна.

Элсэн суралцагчдын босго оноог тогтоохдоо өмнөх түвшнээс нь бууруулахгүй байх заалт хуульд орсон" хэмээв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 8 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 5 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05