Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийхээ дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэсэн байдаг. Улмаар ЦЕГ-аас Булган аймгийн цагдаагийн дарга Л.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэд даргыг нь тушаал бууруулсан юм.
Тэгвэл ЦЕГ-ын ажлын хэсэг Булган аймагт очсон бөгөөд албан хаагч О.Цэлмэг өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгсөн тухайгаа цахим хуудаснаа мэдээлсэн байна.