Яг одоо БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэлж байна. Хурал эхэлмэгц шүүгдэгч ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү" хэмээн хүсэлт гаргав.