Зэвсэгт хүчний долоон алба хаагч олон улсын наадмаас 11 медаль хүртжээ

Н.ЦАЦРАЛ
2023/08/29

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд 28 орны тамирчид 10 төрлөөр оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч туухай өргөлтөөр ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүлэв. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 58 кг жинд огцом өргөлтөөр дэслэгч Б.Анхзаяа (325) мөнгө, багийн төрөлд алт, 68 кг жинд огцом өргөлтөөр ахлагч ахлагч П.Ганзаяа (232) мөнгө, багийн төрөлд алтан медаль тус тус хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн 68 кг жинд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч Э.Буджав ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл, нэмэх 68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) мөнгөн медаль, 73 кг жинд ахлах ахлагч Б.Цэрэнбат (150),  хасах 95 кг жинд ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нар багийн төрлөөр тус бүр хүрэл медалийн эзэд болжээ. Мөн нэмэх 95 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) ганцаарчилсан болон багийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, хос медальтан болсон байна. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч 11 багц медаль буюу хоёр алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Узбекстан Улсад есдүгаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээндээ мордож байна. 

Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсын наадамд цуурайтуулсан Монгол тамирчдын дунд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга болон Азийн аваргууд багтсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон талаар зохион байгуулагчид хэвлэлийн хуудаснаа онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 12 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 10 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05