О.Цэлмэг: Булган аймгийн Цагдаагийн удирдлагууд алба хаагчдаас хууль бусаар цалин хурааж, үндэслэлгүй цалин хасдаг

Н.ЦАЦРАЛ
2023/08/29

Булган аймгийн Цагдаагийн алба хаагч, ахмад О.Цэлмэг удирдлагуудынхаа хууль бус үйлдлийг илчилжээ. 

Тэрээр, 

Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаарх дараагийн баримт:

1. 2023 оны эхний хагас жилийн байдлаар буюу 2023.06.23-ны өдрийн цалин хасах тухай тушаалаар нэр бүхий 42 алба хаагчдын цалинг 10-20 хувь хассан боловч хассан тушаалаа 2023 оны 07 сард өглөөний яриан дээр танилцуулсан.

Энэ үед нөгөө хэдэн алба хаагч нар нь цалингаа хасуулснаа мэдэж байгаа юм. Энэ бол хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа бүдүүлэг үйлдэл шүү. Ажил олгогч ажилтанд урьдчилж цахимаар болон бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг шүү хуулиа уншина уу.

Хассан үндэслэл нь инээдтэй : 1. Санд алдаатай мэдээлэл оруулсан 2. Үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн г.м...

Би бол эхний хагас жилээр бараг цалингаа нэмүүлэх байх, хэдэн хэрэг шийдсэн дээ ухааны юм л бодоод явж байж дээ, хөөрхий. Тэгээд энийг газрын дарга хурандаа Л.Ганбаатараас асуухаар “эрүүгийн тасгийн гэмт хэргийн илрүүлэлт муу байна” гэж хэлж байгаа юм даа.

2. 2023.04.15-ны өдөр Булганы цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн байгууллагын гаднах шат довжоо янзлах нэрийдлээр 140 гаран алба хаагчдын цалинг авах шийдвэр гаргаж, хүн бүрээс нэг өдрийн цалин авсан.

Би гэхэд нэг өдрийн цалин 93,600 төгрөг хураалгасан. Энийг тасаг тасаг дотооддоо хураалгасан.

За яахав, зарим нэг дотор нь ажиллаж байгаа алба хаагч нараас “юун сүртэй юм, цагдаагийн газраа хандивлаал биз” гэж хэлэх байх өө. Энд сүртэй юм яриагүй энэ асуудал таслан зогсоогдох ёстой гэдгийг үүгээр мэдэгдье, гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 13 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 10 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05