Балетчин Ө.Мөнхжин олон улсын уралдаануудад үзүүлсэн амжилтдаа үндэслэн АНУ-ын Жоорж мужийн Атланта хотын Балетын театрын бүжигчнээр ажиллахаар болжээ.
Тус театр алба ёсны цахим сайтдаа шинэ бүжигчдээ танилцуулав. Тэрээр дөрвөн жил тутам зохиогддог Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд ахлах насны эрэгтэй бүжигчдийн ангилалд шилдэг дөрвийн нэгээр шалгарч байсан билээ.