Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид 19 наснаас эхлэн сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж эхэлдэг.
Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу энэ хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнууд заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх зохицуулалт хэрэгжиж байна. Иймд оюутан, суралцагчид шимтгэлээ хэр хугацаанд төлсөн байгаагаа шалгаж, бүрэн төлөхийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас уриалав.