Ч.БАТБААТАР: Д.СУМЪЯАБАЗАР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСАН НЬ ТОГТООГДООГҮЙ

Д.УЛСБАЯР
2023/08/28

Олон нийтийн сүлжээнд “Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хааж” шийдвэрлэсэн талаар нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас тодрууллаа.

- Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ... гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан. Сэтгүүлчийн мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.

Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлч Т.Шинэбаярын цахим хуудсандаа бичсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын автозамын хяналтын камерын бичлэг, Нийслэлийн түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн, мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа  явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй, мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан.

Сэтгүүлч Т.Шинэбаярын зүгээс цагдаагийн байгууллагад нотлох баримтуудыг гаргаж өгсөн, мөн өөрт нь нотлох баримт байгаа талаар мэдээлсэн, энэ талаар мэдээлэл өгөөч?

- Мөрдөгч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг сэтгүүлч Т.Шинэбаярт мэдэгдэж зам тээврийн ослын талаар гэрчийн мэдүүлэг авах, мөн өөрт нь байгаа ослын талаарх нотлох баримтуудыг гаргуулан авахаар дуудсан боловч мэдүүлэг өгөхөөс татгалзаж, нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Түүний олон нийтийн сүлжээгээр гаргаад байгаа зам тээврийн ослын талаарх мэдээлэл үнэн бодитой эсэхийг тогтоох, нотлохын тулд мөрдөгч хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж бүх талаас нь шалгасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 11 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 9 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05