Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах U16, U18, U21 тэмцээн Казахстаны Астана хотод энэ сарын 20-нд эхэлсэн.
16 хүртэлх насны ангилалд хөвгүүдийн -73 кг-ын жинд Б.Бат-эрдэнэ мөнгө, -50 кг-ын жинд Б.Билгүүнтэй, -60 кг-ын жинд Т.Мөнхдөл нар хүрэл медаль хүртсэн юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 21 хүртэлх насны ангилалд манай улсаас 16 тамирчин дэвжээнд гарсан бөгөөд Энхбаярын Сумьяабэйс хүрэл медаль хүртлээ.