Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн.
Тус шийдвэрийн дагуу өнөөдөр /2023.08.26/ тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцоно. Гэвч түгжрэл их байна. Иргэдийн бухимдал дээд цэгтээ тулах нь.
Захирамжид:
Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.