СУРВАЛЖИЛГА: ИХ СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨРӨӨС АЙХ ХЭРЭГГҮЙ БОЛЛОО

Н.ЦАЦРАЛ
2023/08/17

Хүний амьдралд ганцхан тохиох дурсамжаар хөглөгдсөн үе оюутан нас байдаг. Энэ үед олон ч зүйлсийг туулдаг.  Амьдралын их талбар дээр гарахын тулд алдаа оноогоо ухамсарлаж, ойлгох цаг зөвхөн оюутан насанд л бий.  Гэвч жил бүр оюутан залуус сургалтын төлбөр гэдэг асуудалтай тулгардаг. Жилээс жилд их, бага хэмжээгээр Их, дээд сургуулиудын төлбөр хэлбэлздэг нь бараг л бичигдээгүй хууль болсон.

Монгол улсын хувьд энэ жилд 88 их, дээд сургуульд 130 мянга гаруй оюутан суралцах урьдчилсан статистик гарсан. Энэ нь их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өндөр байгааг илтгэж байна. Мэдээж суралцагчдын тоо өсөхөөр, зах зээлээ дагаад сургалтын төлбөрөө ч нэмдэг.

Тэгвэл 9 дүгээр сарын 1 болоход  14-хөн хоног дутуу байгаа энэ үед бид  их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар үнэтэй байгааг,  мөн шинээр элсэн орж буй оюутан залууст сургуулиуд хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаарх сурвалжилга мэдээллийг хүргэж байна.

ШУТИС ОЮУТНУУДАА ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хувьд өнөөдрөөс/2023.08.17/ энэ сарын 25-ыг хүртэл хичээл сонголт, элсэлтийн бүртгэл явагдаж эхэлжээ. Мөн цахим бүртгэл 6-р сараас эрчимтэй явагдаж оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад сонголтоо хийж эхэлсэн байна. Биднийг очиход сургуулийн гадна талбайд дулааны шугам сүлжээг засварлах ажил явагдаж байлаа. Мөн үүдэн хэсэгтээ шинэ элсэгчдэд зориулсан талбарыг бий болгожээ. Зөвлөгөө мэдээллийг харамгүй өгч харагдана. 

Тус сургуулийн сургалтын төлбөрийн хувьд нэг кредит нь 129640-15727 төгрөгийн үнэтэй. Энэ нь өмнөх жилээс 10000-50000 төгрөг нэмэгдсэн дүн. Гадаад хэлний сургуулийн кредитийн үнэлгээ хямд байдаг бол тус сургуулийн Барилга, архитектурын сургууль болон Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн төлбөр нь харьцангуй өндөр аж.

Засгийн газраас эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийг баталсантай холбоотойгоор тус сургуулийн ихэнх хөтөлбөрүүд эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийг барьсан байна. Мөн тус сургуулийн хөдөө орон нутагт байрлах харьяа болон бүрэлдэхүүн сургуулиудын босго оноог 410-479-аар тогтоосон бол Улаанбаатар хотод 480-аар тогтоожээ. Энэ нь эргээд хөдөө орон нутагт төвлөрөлтийг сааруулах, оюутнуудыг тараан байршуулан суралцуулах арга гэж сургуулийн зүгээс онцолж байлаа. 

Нэмэлт мэдээлэл өгөхөд, энэ жилээс эхэлж Засгийн газраас хөдөө орон нутагт суралцах залууст төлбөрийн 50 хувийг хөнгөлөх юм.

Бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаар сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа уулзлаа.

Монгол Улсад 40 мянган инженер техникийн ажилтан ирэх жилд хэрэгтэй байгаа гэсэн судалгаа гарчихсан. Тэгэхээр ШУТИС Монгол Улсад хэрэгтэй байгаа бүх инженерүүдийг гаргадаг гэж үзэж болно. Энэ мэргэжил нь эрэлттэй мэргэжил бөгөөд ажлын байраар хомс биш. Бэлтгэгдэж гараад ажлаа хийгээд явах боломжтой. ШУТИС-ийн төв байрны нэг давхарт нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. ЭМД-ын нэг цэгийн үйлчилгээ мөн лавлах төв ажиллаж байгаа тул шинээр элсэж байгаа хүүхдүүд бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой. 

 Өмнө нь бакалаврын боловсрол эзэмшиж байсан хүн өмнөх дипломоосоо үзсэн хичээлээ дүйцүүлээд суралцах боломжтой болсон. Дээрээс нь +30 буюу ШУТИС-д байгаа хөтөлбөрт орох сонирхолтой, сурах чиглэлээрээ 5 жил ажилласан бүрэн, дунд боловсролтой хүн элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр сургуульдаа суралцах боломжтой.

МУИС ЭНЭ ЖИЛ ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ

МУИС II дугаар байран дээрээ шинээр элсэн орох гэж буюу оюутан залууст мэдээлэл хүргэн ажиллаж байна. Мөн  вэб сайт дээр элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь оруулсаар байгаа гэв. Тус сургуульд элсэгчид 6-р сарын 2-20-ныг дуустал элсэх хүсэлт гаргасан. Энэхүү бүртгэл дууссаны дараа элсэх эрх олгох үйл ажиллагаа эхлэх байсан ч Монгол хэлний дахин шалгалтаас үүдэлтэй бүртгэл сунжирчээ.

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг холбогдох хүнээс тодруулахад, "цахим бүртгэлийн ачаалал их байгаа учраас системд нэвтрэх хурд удах тохиолдол гарч байна. Хүлээцтэй байж, оюутнууд шаардлагатай тохиолдолд элсэлтийн талаар мэдээллийг 75754400-1153 дугаарт залгаж авах боломжтой. МУИС, 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй" гэдэг товч мэдээллийг өглөө. 

Үргэлжлүүлэн, "МУИС-ын нэгдүгээр түвшний кредитийн үнэ 98.600 төгрөг, 2-4 курсийн оюутнуудын хичээл сонголт болон бүрэлдэхүүн сургуулиуд нь харилцан адилгүй кредит авдаг. Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй" гэдгийг онцлов.

Салбар сургуулиудын мэргэжлийн суурь болон мэргэжлийн сургалтын төлбөрийн тухайд:

  • Шинжлэх ухааны сургууль- 100700 төгрөг /нэг кредит/
  • Хууль зүйн сургууль- 111000 төгрөг /нэг кредит/
  • Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль- 103500 төгрөг /нэг кредит/
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль- 115000 төгрөг /нэг кредит/
  • Бизнесийн сургууль- 120800 төгрөг / нэг кредит/

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬД ҮНЭГҮЙ СУРАХ БОЛОМЖТОЙ

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хувьд элсэлтийн бүртгэлээ зургаан сард аваад дууссан. Хэдий бүртгэлийн ажил дууссан ч бакалавр, магистраар суралцах хүсэлтэй хүмүүст элсэлтийн мэдээллийг хүргэн ажилласаар байна. 

Төлбөрийн хувьд нэг кредит нь 184500 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ үнэ нь 4 дүгээр курс хүртэл нэмэгддэггүй хэвээр байх аж. Тодруулбал, өмнөх жилийн нэг кредит 140000 төгрөг байсан энэ дүн сургуулиа төгстөл өөрчлөгдөхгүй.

Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2 төрлийн тэтгэлэг байдаг.

Нэгдүгээрт, ЭЕШ-ын оноо харгалзаж тэтгэлэг олгодог. Үүнд, үндсэн 2 хичээлийн нийлбэр оноог нийлүүлсээр 1500 оноо авсан хүүхэд 100 хувийн тэтгэлэг бүтэн нэг жилээр авна. Мөн энэ тэтгэлгийг авсан оюутан нэгдүгээр курсдээ 3.7-аас дээш оноо авч сурвал дараагийн жилдээ дахин тэтгэлэгт хамрагдана. Энэ мэтээр 4 жилийн турш тэтгэлэг авч сурах бүрэн боломжтой.

Хоёрдугаарт, Мөн бакалавраар суралцаж байсан хүн дахин магистраар сурахаар ирвэл төлбөрөөс 10-20 хувийг хөнгөлнө. Бакалаврын голч дүн нь 3.7  байвал 50 хувийг хөнгөлөх боломжтой. Харин 3.7-аас дээш байвал магистртай үнэгүй суралцах юм.

 СУИС-Д ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЖИЛ БҮР ЯВАГДДАГ

Монголд байдаг томоохон урлагийн сургуулиудын нэг бол СУИС юм. Биднийг очиход, сургуулийн хүлээн авах бүртгэлийн ажил эхлээгүй байсан бөгөөд энэ сарын 21-нээс хүлээн авах ажил, зөвлөгөө мэдээллийг хүргэнэ гэв. Мөн бусад сургуультай харьцуулахад ЭЕШ-аас гадна  ур чадварын шалгалт өгдөгөөрөө тус сургууль ихээхэн онцлогтой.

Тэгвэл СУИС-ийн үнийн мэдээллийн талаар тодруулах гэсэн боловч тодорхой мэдээллийг бидэнд өгсөнгүй. Харин жил болгон захирлын нэрэмжит тэтгэлгийг 50 хүүхдэд олгодог талаараа тодотгов. Уг тэтгэлэг нь 4 чиглэлтэй.

•          Нийгмийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог

•          Судалгаа, эрдэм шинжилгээ хийх сонирхолтой оюутнуудыг дэмжих

•          Голч дүн

•          Уран бүтээлийн чиглэлээр олон улсын наадамд амжилт үзүүлэх

Түүнчлэн, СУИС-д Монголын урлагийн зөвлөлөөс жил болгон 9 сард тэтгэлэг зарлагддаг байна.

Бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Оюутны хөгжлийн үйлчилгээний газрын дарга Б.Болормаатай ярилцлаа.  

"Бид оюутнуудаа хүлээж авах бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Хэдийгээр олон хүүхэд урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй байдаг ч зах зээл, сургалтын байрнаасаа хамаараад бүгдийг нь сургах боломжгүй. Жил бүр тохирсон тоо байдаг түүндээ хамаарч хүүхдүүдээ шалгаж авдаг.

Мөн шинээр элсэж буй орон нутгийн оюутнууд амьдрах байраа маш сайн судалж ирэх хэрэгтэй. Сурах гэж байгаа сургуулийнх нь оюутны байрнаас гадна 1000 оюутны байр, Оюутны өргөө гэх мэт олон байрууд байгаа тул сайн судалж амьдрах аюулгүй орчноо хамгийн эхэнд бүрдүүлээрэй. Мөн зорилгодоо үнэнч байгаарай гэж хэлмээр байна" гэв.

Өнгөрсөн жил сургалтын төлбөрөө нэмж асуудал дагуулаад байсан тус сургууль энэ жил төлбөрөө нэмсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

СУРВАЛЖИЛСАН Н.ЦАЦРАЛ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 8 цагийн өмнө
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 9 цагийн өмнө
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 9 цагийн өмнө
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 9 цагийн өмнө
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 9 цагийн өмнө
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 9 цагийн өмнө
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 9 цагийн өмнө
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 9 цагийн өмнө
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 9 цагийн өмнө
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 9 цагийн өмнө
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 10 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… Өчигдөр
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… Өчигдөр
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… Өчигдөр
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… Өчигдөр