О.Энхмаа: УИХ-д сууж байгаа зургаан гишүүн болон нэр бүхий хүмүүсийг шалгуулна

Д.УЛСБАЯР
2023/08/14

Иргэн О.Энхмаа УИХ-ын нэр бүхий гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан, дархан цаазат Богдхан ууланд газар завшсан хэмээн үзэж, Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар хандлаа.

 Үүнд УИХ-д сууж байгаа зургаан гишүүн бий аж.

  1. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор - Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай 
  2. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар - Түүний ээж "Нью тур" ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн 
  3. УИХ-ын гишүүн С.Амарсайхан - Түүний дүү С.Ганбат 12 га газрыг эзэмшиж байна
  4. УИХ-ын гишүүн С.Бямбацогт - "Нью Прогресс" ХХК-ийн охин компани буюу "Эй Жи Жи Эс" ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
  5. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг шалгуулахаа мэдэгдэв.

Түүнчлэн,  УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар "Өлзийт голын эх" ХХК-аараа дамжуулж, 11.9 га газар "Арцат вилла" хотхоныг хууль бусаар эзэмшсэн.  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар,  УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг "Бага тэнгэр Ривербийч" амралтын газар, Капитал банкны охин компани "Мөнххаан трейд" ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байгааг онцоллоо.

Үүгээр зогсохгүй, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа - Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу "Эйжин Номадс" 11,459. м.кв, "Атилла трэвел" компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу "Уорлд стандарт" гээд 124,498 м.кв газар,  УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь асар их хэмжээний газрыг хууль бусаар ашиглаж байна гэж мэдээллэв. 

Төгсгөлд нь тэрбээр "Ард түмэнд алга дарам газар олдохгүй байхад эрх мэдэлтэй дарга сайд нар нь ам, амаар нь авч, улсын дархан цаазат газрыг бузарлаж байгаа нь хууль бус" хэмээн холбогдох газруудад шаардлага хүргүүлнэ гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 6 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05