УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Т.АУБАКИРЫН ТУХАЙ 10 БАРИМТ

Д.УЛСБАЯР
2023/08/04

Эрхэм 76 ард олондоо дүнгээ тавиулах цаг мөч ойртсоор. Итгэл хүлээлгэсэн дөрвөн жилийг нь хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөв гэдэг дээр сонгогчид дор бүрнээ үнэлгээгээ өгөөд ч эхэлсэн байх. Сонгогчид маань л таньж байвал болоо гэсэн шиг олон нийтэд хараахан танигдаж амжаагүй бүрэн эрх нь дуусах дөхөж байгаа гишүүд ч цөөнгүй байна. Эсрэгээрээ энэ хугацаанд түмэн булхайгаа дэлгүүлж, төрийн төмөр нүүртэй нүүр тулсан нь ч олон байгаа. Сонгууль дөхөж, сонгогчдын дүн тавих цаг ойртсоор... 

Сэлэнгэд төрсөн УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгаас сонгогдсон.

  • Тариа буудайтай холбоотой ажлаар ажлын гараагаа эхэлж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал, “Тариан цацал” ХХК-ийн захирал гэх мэт.
  • Ингэж явсаар гаальтай холбогдсон. Гаалийн Ерөнхий газарт гурван жил ажилласан туршлагатай.
  • Герман, Орос хэлтэй ч гадны сургуульд суралцаагүй. “Отгонтэнгэр” дээд сургуулийг төгссөн.
  • Элдэв шагнал урамшуулалгүй ч Улсын аварга тариаланч. Канадруу үхрийн үйлдвэрлэлтэй танилцахаар явсан цөөн гишүүдийн нэг.
  • “Монголоор цэвэр ярих ёстой гэдэг нь хүчирхийлэл” гэх утга бүхий ярилцлага нь нэлээн олон нийтэд хүрсэн.
  • ХОМ-тээ орон сууц, машин,үнэт эдлэл, хувьцаа эзэмшигч компаниа мэдүүлээгүй.Гэхдээ 4.6 тэрбумын авлагатай.
  • Т.Аубакир өөрийн хүргэн З.Азатыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилуулсан.  Мөн тус аймгийн Халамжийн газрын даргад өөрийн хамаатны хүүхэд Х.Амирыг томилуулахаар зүтгүүлсэн ч, бүдэрсэн гэх.
  • Түүний охин Даяана овгоосоо татгалзаж нийгэмд багагүй сенсаац тарьсан.
  • Тэрбээр гишүүн хамаатнуудтай. УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд гэж явдаг бол Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд.
  • Байнгын хорооны хурал дээр, малын арьс ширийг нохой ч тоож идэхээ больсон гэж хэлэв. Ер нь чуулган гэхээсээ байнгын хорооны хуралдаан дээр үг хэлэх нь олонтаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 7 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05