БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын сургуулиуд 3 ээлжид шилжиж байгаа талаар онцолсон. Энэ нийгэмд багагүй асуудал үүсгээд байгаа юм. Тэгвэл тэрбээр шалтгаан, нөхцлийг ингэж тайлбарлажээ.
Тодруулбал, тэрбээр “Нэгдүгээрт, Хүн амын өсөлт.
Жил бүр 35 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байхад 78-80 мянган хүүхэд 1 дүгээр ангид элсдэг.
Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын оновчгүй бодлого
Зураг төсөлгүй, газаргүй хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгадаг. Он дамжуулан санхүүжилт олгодог. Нэг тэрбум төгрөгөөр эхэлсэн сургууль жил бүр төсвийг нь нэмсээр 10 тэрбум төгрөг болсон хэрнээ ашиглалтад ороогүй сургуулиуд бий.
Үүнийг далимдуулж, ТЕНДЕРИЙН ХОНГИЛЫН буюу мэргэшсэн компаниуд байна. Мөнгө угаадаг тогтолцоо бий болсон.
Гуравдугаарт, Хот төлөвлөлтийн алдаатай бодлого
Анхны зургаар томоохон хотхон хорооллйг сургууль цэцэрлэгтэй байхаар төлөвлөдөг ч улсын комисст хүлээлгэж өгөхдөө зөвхөн орон сууны барилгууд л ашиглалтад оруулсан байдаг" гэлээ.
Мөн 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургуулийн асуудлыг шийдвэрлэхийн тулд
-63 төсөл арга хэмжээний магадлал хийлгэх
-91 төсөл арга хэмжээний магадлалын нэгдсэн дүнгээр баталгаажсан нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх
-Сургуулийн барилгыг хэсэгчилсэн байдлаар ашиглалтад оруулах
-Гүйцэтгэл өндөр төсөл арга хэмжээний санхүүжих дүнг төсөвт багтаан олгох боломж бүрдүүлэх
-Зохицуулалтыг дараа оны төсвийн тухай хууль батлагдахаас өмнө хийснээр ТАХ санхүүжилтээс хамаарч ашиглалтад орох хугацааг богиносгох зэрэг шийдлүүд байна хэмээсэн юм.