Нийслэлчүүдийн 70 хувь Д.Сумъяабазарыг ажлаа хийхгүй байна гэж ДҮГНЭСЭН гэв

Н.ЦАЦРАЛ
2023/07/27

Ардчилсан намаас өнөөдөр /2023.07.27/ хотын дарга Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын НИТХ-ын төлөөлөгч Д.ЭнхтуяаЭнэ онд нийслэлийн төсөв 1.7 их наяд төгрөгөөр батлагдсан. Энэ мөнгө 24 төрлийн татварын орлогоос бүрддэг. Үүний 70 хувь нь хувь хүний албан татвар юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудал дээр иргэд татвараа бүрэн төлж, нийслэлийн төсвийг бүрдүүлдэг.

Гэтэл иргэд татвараа бүрэн бүрдүүлж байгаа ч хотын удирдлагууд бүтээн байгуулалтын ажил хийхгүй байна.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд анх баталсан. Үүнээс хойш 2022 онд энэ хуулийг шинэчлэн баталсан.

 Энэ хуулиараа хотын даргад маш том эрх мэдэл очсон. Өндөр төсөвтэй, эрх мэдлээ хуулиар хамгаалагдсан. Гадаад дотоодын тусламж дэмжлэг нийслэл хотод хангалттай ирж байгаа. 

Тодруулбал, БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр маш олон бүтээн байгуулалт хийх төсөл явж буй. Үүний нэг нь хотын дөрвөн байршилд нүхэн гарцыг хийж байна. Нэг жилийн дотор "Хүннү молл" худалдааны төв орчмын нүхэн гарцын ажил амжилттай дууссан уу. Ямар байр байдалтай байгааг нийслэлчүүд харж байгаа. Энэ мэт нийслэл хотод бугшсан олон асуудал бий.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хурал дээр олон асуудлыг хөндөж гаргадаг. Гэвч олонхоороо асуудлыг үл тоож ирсэн. 

Нийслэлчүүдийн 70 хувь нь хотын дарга Д.Сумъяабазарыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэсэн судалгаа ч байгаа” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 7 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05