Оросын армийн хоёр командлагч дараалан алагдсан тухай мэдээлж байна

Н.ЦАЦРАЛ
2023/07/13

Оросын Хар тэнгисийн флотын шумбагч хөлгийн ахмад Даваа гарагт буудуулж алагдсан тухай Орос, Украины эх сурвалжууд мэдээлжээ.

Түүний удирдсан шумбагч хөлөг Хар тэнгисээс Украины хотууд руу пуужин харвадаг байсан ба Киевийн эрх баригчдын гаргасан дайны гэмт хэрэгтнүүдийн “хар жагсаалт”-д нэр нь бүртгэлтэй байсан юм.

42 настай Станислав Ржицкий тухайн өдрийн өглөө эрт ОХУ-ын Краснодар хотын цэцэрлэгт хүрээлэнд гүйж байхдаа буудуулжээ.

Мягмар гарагийн өглөө Украины дайны гэмт хэрэгтнүүдийн бүртгэлийг үзүүлдэг Миротворец вэб сайтад Ржицкийн зураг “устгагдсан” гэсэн улаан бичигтэй нийтлэгдсэн байна.

Оросын мөрдөн байцаах албаныхан гэртээ гар буу, дуу намсгагч хадгалж байсан 60 гаруй настай сэжигтнийг баривчилснаа Мягмар гарагт зарлажээ.

Ржицкийг өглөөний 6:00 цагийн орчимд гүйж байх үед Макаров загварын гар буугаар долоон удаа буудсаныг Украины тагнуулын алба мэдээлсэн байна.

Дасгалын тэмдэглэл хөтөлдөг гар утасны аппликэйшнээс Ржицкийн өглөө бүр гүйдэг замын мэдээллийг олж авсан байж болзошгүйг Оросын зарим хэвлэл мэдээлжээ.

Ржицкий өмнө нь Хар тэнгисийн флотын Краснодар шумбагч хөлгийн ахмадаар ажиллаж байсан. Тэрбээр сүүлд Краснодар хотын цэрэг татлагын хорооны дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

2022 оны долдугаар сард түүний удирдаж байсан шумбагч хөлгөөс Украины Виница хот руу далавчит пуужин харвахад 23 хүн амь үрэгдсэний нэг нь дөрвөн настай охин байсныг Украины эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэхүү аллагын маргааш буюу Мягмар гарагт Оросын армийн нэг генерал Их Британиас нийлүүлсэн “Storm Shadow” пуужингийн цохилтод өртөж алагдсаныг эх сурвалжууд бас мэдээлжээ.

Дэслэгч генерал Олег Цоков тухайн үед Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт буюу Азовын тэнгисийн боомт Бердянск хотод байрлаж байсан байна.

Тэрбээр Оросын өмнөд цэргийн тойргийн дэд командлагч бөгөөд алагдсан нь албан ёсоор батлагдвал Украины дайны үеэр амь үрэгдсэн тус улсын армийн хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Оросын армийн удирдлагуудын байрлаж байсан Дуна зочид буудал Украины талаас харвасан “Storm Shadow” пуужингийн цохилтод өртөх үеэр генерал алагдсаныг эх сурвалжууд мэдээлж байна.

Бердянск хот нь фронтын шугамаас 150 км орчим зайтай оршдог. Эндээс Өрнөдийн орнуудын Украинд илгээсэн алсын тусгалын зэвсгийн хүчин чадал харагдаж байна.

2022 оны дундуур АНУ-аас Украинд нийлүүлсэн HIMARS пуужингийн системийн тусгал 80 км орчим байдаг. Харин энэ онд Их Британиас нийлүүлсэн “Storm Shadow” (SCALP) пуужингийн тусгал 250 км хүрдэг юм.

Тодорхойгүй тооны ийм пуужинг Их Британийн засгийн газар энэ оны эхээр Украинд нийлүүлж байв. Тэгвэл уг пуужинг өөрийн нөөцөөс нэмж нийлүүлэх болсноо Францын эрх баригчид энэ долоо хоногт зарласан юм.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05